card

Прокурорын байгууллагын тогтолцоо

Прокурорын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ” гэж заасан ба 43.2 дахь хэсэгт “Прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнасан прокурорын газар байгуулж болно” гэжээ. Одоо манай улсад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, төмөр зам, нисэхийн обьектод үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий дагнасан прокурорын газар болох “Тээврийн прокурорын газар” ажиллаж байна.

Улсын ерөнхий прокурорын газар, 21 аймаг, Нийслэл, Тээврийн прокурорын газар, 8 сум дундын болон 8 дүүргийн прокурорын газруудаас бүрддэг ба нийт 39 нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Онцлох мэдээлэл