Төв аймгийн прокурорын газраас санаачлан, аймгийн Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 417 дугаар нээлттэй хорих анги, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад “Хүний эрх болон эрүүдэн шүүх ойлголт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний хувийн мэдээлэл хадгалахад анхаарах асуудлууд”,“Эрүүдэн шүүх тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, хүний эрхийг хамгаалах, зөрчихгүй байхад анхаарч ажиллах талаар санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар