АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЭКОЛОГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЭКОЛОГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Зуунмод сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Авто тээврийн үндэсний төвд албан бичиг хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд тус прокурорын газраас санаачилга гарган аймгийн Хот тохижуулах газар, Хог хаягдын холбоотой хамтран Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад хүрээлэн буй орчинд хог хаягдал нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг, хог хаягдлыг ангилж хаяснаар экосистемд хэрхэн эерэг нөлөөтэй талаар экологийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.