Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 263 хүнд холбогдох 114 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл болон Төв, Архангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутгагдсан 18 хүнд холбогдох 4 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 17 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.
Төв аймгийн прокурорын газраас:
Т.Ө нь нийтийн албан тушаалтан буюу ... сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр их, дээд сургууль төгсөөгүй Н.О-г 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тусгай сангууд хариуцсан нягтлан бодогчоор томилж, 2023-2025 онуудад ажиллуулж, 49,7 сая төгрөгийн цалин олгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Т.Ө-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Т.Ө-с 49,7 сая төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн.
Иргэн танд:
Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газар