ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АЙМГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр гарч буй зөрчил, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.  

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгж байхгүй сумдад хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа иргэнд тавих хяналтыг сайжруулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах асуудлаар санал солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.