“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ” ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАНА

A- A A+
“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ” ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАНА

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг танилцуулж, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлаар болон гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар санал солилцсон байна.