ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгамдаж байгаа асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах талаар чиглэл өгсөн байна.

Мөн прокуророос “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг хэрхэн тооцох”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах” талаар сургалт оржээ.