Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн 27 сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүдэд “Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад орон нутагт зохион байгуулах ажлын чиглэл” сэдвээр мэдээлэл хийжээ.
Мөн үеэр "Хүүхэд бүрийн төлөө" уриан дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрх” аяны хүрээнд хийх ажил, төлөвлөгөөний талаар танилцуулж, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг, оролцооны талаар ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар