СУМДЫН БОЛОН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ОРЛОО

A- A A+
СУМДЫН БОЛОН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ОРЛОО

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн 27 сум, 97 багийн Засаг дарга нарыг оролцуулан "Батлан хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд чадавхижуулах нь" сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг “Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчил”, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журмын талаар сумдын Засаг даргын тамгын газрын дарга нараас анхаарах асуудал” сэдвүүдээр хийсэн байна.

 Мөн Орон нутгийн хамгаалалтын тухай, Цэргийн албаны тухай хууль, тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өгч, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон байна.