АЖИЛ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВРЫГ ХҮРГҮҮЛНЭ

A- A A+
АЖИЛ САЙЖРУУЛАХ АЛБАН ДААЛГАВРЫГ ХҮРГҮҮЛНЭ

Төв аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээл, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг хийсэн байна.

Зөвлөгөөнөөс Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажил сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор 11 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлж,  биелэлт үр дүнг эргэн тооцохоор шийдвэрлэжээ.